Дүүргийн нутаг дэвсгэрт 05 га талбайд мод бут тариална. Posted on 2021-01-142022-05-18 Odnoo Уул уурхайн компаниудын хувьд олборлолт хийсэн талбайдаа нөхөн сэргээлт хийж байгалийн унаган төрхөнд нь ойртуулж, өвс ургамал өөрөө дахин ургадаг болгоно гэдэг нийгмийн хариуцлагын хамгийн чухал үзүүлэлт. Багануур ХК-ийн хувьд 1999 оноос эхлэн нөхөн сэргээлт хийж эхэлсэн бөгөөд өдгөө нийт 222,6 га талбайд техникийн, 190,5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж 100 га талбайг цаашид өөрөө нөхөн сэргэх боломжтой гэж үзэн орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгсөн нөхөн сэргээлтийн тэргүүн туршлагатай компани. 2021 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөнөөс хамааран дотооддоо нөхөн сэргээлт хийхгүй ч дүүргийн нутаг дэвсгэрт 05 га талбайд мод бут тариалж, 2020 онд эхлүүлсэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон нуур орчим, Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт дүйцүүлэн хамгаалалт хийх ажлаа үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Previous Next Share this story! Share "Дүүргийн нутаг дэвсгэрт 05 га талбайд мод бут тариална." on Facebook Post status "Дүүргийн нутаг дэвсгэрт 05 га талбайд мод бут тариална." on Twitter