ЗАСАГЛАЛ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэр, Гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар “Багануур” ХК-ийн Засаглал хариуцсан менежерээр Шийтэрийн Батсайхан томилогдож, өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Ш.Батсайхан нь МУБИС-ийг Нийгэм судлаач, Эрхзүйч мэргэжлээр төгссөн, бизнесийн удирдлагын магистр, төрийн удирдлагын докторант. Тэрээр 2017-2019 онд Авто тээврийн үндэсний төвийн дэд даргаар ажилласан байна. Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай “Багануур” ХК-ийн Засаглал хариуцсан менежерээр томилогдсон Ш.Батсайхан танд ажлын өндөр амжилт хүсье.

Share this story!