МОНГОЛЫН ХОККЕЙН ХОЛБООНЫ 2023 ОНЫ ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙ 3-Р ТОЙРОГ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2023 оны 1-р сарын 17-ны өдөр Багануур дүүргийн мөсөн талбайд нээлтээ хийж эхэлсэн МХХ-ны лигийн 3-р тойргийн тэмцээн 1-р сарын 21-ний өдөр дуусч шилдэгүүд тодорлоо.

Энэ удаагийн тэмцээнийг хоккейн шилдэг хамгаалагч, лигийн 4 удаагийн аварга Багануур багийн тоглогч Дашравдангийн Эрдэнэбилэг агсны нэрэмжит болгон зохион байгуулсан. Тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр түүний хань үр хүүхдүүдэд Багануур хоккейн клубын хамт олноос хүндэтгэл үзүүлэв.

2023 оны лигийн 3-р тойргийн тэмцээний тэргүүн байранд Отгон-Од клубын Бласт баг, дэд байранд Шарын гол баг, гутгаар байранд Багануур ХК-ийн дэргэдэх хоккейн клубын Багануур баг тус тус шалгарлаа.

Тэмцээний шилдэг довтлогчоор Отгон-Од клубын Бласт багийн довтлогч А.Бату /13 гоол/, шилдэг хамгаалагчаар Эрдэнэтийн Хангарьд багийн хамгаалан тоглогч А.Богданов, шилдэг хаалгачаар Бласт багийн хаалгач Б.Мөнхболд, шилдэг залуу тоглогчоор Шарын гол багийн тамирчин Б.Иххишиг, тэгш тоглогчоор Багануур багийн ахлагч, ОУХМ И.Алтангэрэл нар тус тус шалгарч шилдгүүдийн цом, дурсгалын зүйлээр шагнууллаа. Ингэснээр ирэх 2-р сарын 13-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Степпе Арена мөсөн ордонд болох лигийн шигшээ тоглолтонд Бласт баг –Билэгтхүү багтай, Багануур баг- Шарын гол багтай тоглож түрүүлж 2 хожсон багууд аваргын төлөө тоглоно.

2023 оны лигийн 3-р тойргийн тэмцээнд оролцохоор ирсэн баг тамирчид тэмцээний зохион байгуулалтад сэтгэл хангалуун байж, үргэлж шинэлэг зүйл санаачилж, сайхан уур амьсгал бүрдүүлдэг хэмээж Багануур хоккейн клубын хамт олонд талархал илэрхийллээ. Шигшээ тоглолтод шалгаран үлдсэн 4 багийн нийт тамирчдад амжилт хүсье.

1-р сарын 28,29-ний өдрүүдэд U10, U14 насны УАШТ-нийг Багануур дүүргийн мөсөн талбайдаа хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод буй Багануур хоккейн клубын хамт олондоо амжилт хүсье.

Share this story!