МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРМОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0252 ДУГААР АНГИЙН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД “БАГАНУУР” ХК-Д ЗОЧИЛЛОО

Хурандаа В.Ганбат захирагчтай Хилийн цэргийн 0252 дугаар ангид цэргийн алба хааж буй цэргүүд өнөөдөр Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай “Багануур” ХК-д зочилж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэднийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал хүлээн авч уулзлаа. Тэрээр цэргүүдэд компанийнхаа үйл ажиллагааны цар хүрээ, ач холбогдлыг танилцуулж, уурхайчдын хөдөлмөрийн үр шимээр эх орны эрчим хүчний тусгаар тогтнол найдвартай, баталгаатай байдаг юм хэмээн тайлбарлалаа. 2024-2025 онд Багануур дүүрэгт хугацаат цэргийн алба хааж буй цэргүүд Монгол цэргийн өдрийг Багануур ХК-д өнгөрүүлж, амьдралынхаа сайхан дурсамжуудад нэгэн хуудас нэмлээ. Туурга тусгаар МОНГОЛ эх орныхоо тулах хүч, түших багана, итгэх итгэл, бахархах бахархал болсон эр цэргүүддээ орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсан түүхт 104 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Share this story!