ОЛС ТАТАЛТЫН ТАМИРЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ

Энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Малайз улсын Лангкави хотноо зохион байгуулагдсан олс таталтын 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон спортын мастер Б.Баттулга дасгалжуулагчтай “БАГАНУУР” ХК-ийн “УУРХАЙЧИН” баг холимог 580 кг-ийн жингийн ангилалд Мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ. Тэд 2025 оны Улсын аварга шалгаруулах олс таталтын тэмцээнд амжилттай оролцож, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гадаа талбайн элсэн дээрх төрөлд дэд байр эзэлж, азийн медальтан болсон “УУРХАЙЧИН” багтаа баяр хүргэе.

Share this story!