Огноо : 2023 оны 05-р сарын 17
Тендер шалгаруулалтын нэр: Радиальный станок R-3000/тойргийн өрмийн машин нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: БНХК/202301118
Багануур Хувьцаат компани нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Радиальный станок R-3000/тойргийн өрмийн машин”–ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендерийн төсөвт өртөг: 154,000.000 төгрөг
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерт оролцогч нь нийт төсөвт өртөгийн 0.5 %-тай тэнцүү төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 06 сарын16-ны өдрийн 10 цагаас өмнө Худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим сайтаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 06 сарын 16-ны өдрийн10 цаг 30 минутандзохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Хаяг: Улаанбаатар хот Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн хэсэг, “Багануур”ХК-ийн өөрийн байр 306 тоот, Х.Ганхүү
Утас:99071029, e-mail; khgankhuu@gmail.com