ТЕНДЕРИЙН УРИЛГА

            Огноо:2022 оны 4-р сарын 05  
Тендер шалгаруулалтын нэр:Аммиакийн шүү нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын материал  
Тендер шалгаруулалтын дугаар:БНХК/202202015

Багануур хувьцаат компани нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Аммиакийн шүү №2 нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба Тендерийн баталгаа нь төсөвт өртөгийн 2%-тай тэнцүү үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 05-р сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө Худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 05-р сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутанд зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:“Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Үнэлгээний хорооны нарийн бичиг Г.Хасбаатар Холбоо барих утас: 99015471, УБ хот Багануур дүүрэг 3-р хороо Үйлдвэрийн хэсэг Багануур ХК-ийн байр 3-н давхар 309 тоот

Share this story!