ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2022 оны 04-р сарын 01

Тендер шалгаруулалтын нэр:                              Зөөврийн токарийн машин  нийлүүлэгчийг     сонгох

Тендер шалгаруулалтын дугаар:                          БНХК/202202076

Багануур Хувьцаат компани нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Зөөврийн токарийн машин”–ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендерийн төсөвт өртөг: 78,000,000 төгрөг

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерт оролцогч нь нийт төсөвт өртөгийн 2%-тай тэнцүү төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө Худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим сайтаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 05 сарын 02ны өдрийн10 цаг 00 минутанд зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Хаяг: Улаанбаатар хот Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн хэсэг, “Багануур”ХК-ийн өөрийн байр 306 тоот, Х.Ганхүү

Утас:99071029, e-mail; khgankhuu@gmail.com

Share this story!