ТҮҮХЭН АМЖИЛТ ДАВТАГДЛАА
- Posted on
- admin
Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн уурхайчин хамт олон 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08:00 цагаас 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08:00 цаг хүртэл 308 вагон буюу 20695 тн нүүрс олборлон, эрчим хүчний салбарт нийлүүллээ. Энэ нь 48 жилийн хугацаанд нэг хоногт хамгийн олон вагон ачсан өдрүүдийн нэг болж түүхэнд тэмдэглэгдэж байна. Яг жилийн өмнө буюу 2025 оны 1-р сарын 01-ээс 02-ны өдөр ажилласан ээлжүүд 319 вагон, 20700 тн нүүрс ачиж түүх бүтээж байв. Энэхүү амжилтыг бататган амжилттай ажилласан Л.Пүрэвсэнгэ даргатай 1-р сарын 10-ны өдрийн нэгдүгээр ээлж, С.Батзаяа даргатай 2-р ээлжийн нийт уурхайчин хамт олондоо баяр хүргэж, талархал илэрхийлье.