
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
- Posted on
- Odnoo
Нарийн бичгийн даргад нэр дэвшигч нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
- Эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийн гэрчилгээтэй, эрх зүйч мэргэжлээр дээд боловсролтой, магистр зэрэгтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан;
- Компани, иргэний эрх зүйгээр мэргэшсэн, бизнес төслийн удирдлага, эрх зүйн туслалцаа үзүүлж ажилласан туршлагатай байх;
- Уул уурхайн болон томоохон бизнесийн байгууллагад хууль эрх зүй, компанийн засаглалын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан болон эрх бүхий албан тушаалд ажилласан;
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
- Компанийн засаглалын ахисан түвшний сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
- Ажил байдлын хоёроос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
- Нийгмийн даатгалын лавлагаа;
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Нийтлэг шаардлагад нийцэж буйгаа нотлох материалууд;
АНХААРАХ ЗҮЙЛС
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэн аль чиглэлээр материал ирүүлж байгаа талаар болон холбоо барих утасны дугаар бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Mатериал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ, ХУГАЦАА
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цаг хүртэл Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Моннис тауэр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр, Эрдэнэс Монгол ХХК-ийн Хүний нөөцийн удирдлагын хэлтэст хүлээн авна.