“УУРХАЙЧДЫН НААДАМ”-Д БАГАНУУР ХК-ИЙН ХАРВААЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 30 жилийн ойн хүрээнд 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Скай ресорт төвд зохион байгуулагдсан “УУРХАЙЧДЫН НААДАМ”-2024 арга хэмжээний үндэсний шагайн харвааны төрөлд Багануур ХК-ийн уурхайчин харваачид амжилттай оролцоод ирлээ.

Тус наадмын үндэсний шагайн харвааны төрөл цуваа харваагаар явагдсан бөгөөд уул уурхайн 8 компанийн 18 харваач оролцжээ.

Харваачид тус бүр 20 сум тавьж цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Багануур ХК-ийн Нүүрс бутлан ачих хэсгийн ээлжийн мастер, Монгол улсын Гарамгай мэргэн Э.Баттулга 20 онож тэргүүн байранд шалгаран, уурхайчдын наадмын цом, алтан медалийн эзэн болсон байна. Дэд байранд 19 оносон Ус шүүрүүлэх хэсгийн цахилгаанчин, Монгол улсын Үлэмж Дархан мэргэн, спортын дэд мастер Б.Алтансүх шалгарч, мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

Үндэсний спортоор тууштай хичээллэж, уурхайчдын наадамд амжилттай оролцсон мэргэн харваачдадаа баяр хүргэж, ажил хөдөлмөрийн болоод спортын өндөр амжилт хүсье

Share this story!