УУРХАЙЧИД САЙН ДУРААРАА 7 ДАХЬ ЖИЛДЭЭ ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн явуулын баг өнөөдөр /2024.05.21/ Багануур ХК-д ажиллалаа. Эрдэнэт хүний амийг аврах чухал үйлсэд 100 уурхайчин хувь нэмрээ оруулж сайн дураараа цусаа бэлэглэлээ.

Амьдралынхаа нэгээхэн хормыг бусдын эрүүл мэндийн төлөө зориулж, цусны донор болж хүмүүнлэгийн үйлс бүтээсэн уурхайчин хамт олондоо талархал илэрхийлье

Share this story!