Хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Posted on 2022-04-082022-04-11 Odnoo Багануур ХК, Багануур дүүргийн төр захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр /2022.04.08/ Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоёр талын хамтын ажиллагааг сайжруулах, иргэдэд хүргэх үйлчилгээний цар хүрээг өргөтгөж, нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажиллах зорилготой. Жилийн туршид хүчинтэй байх санамж бичгийн хүрээнд талууд хамтран “Агаар орчны бохирдол, хог хаягдлыг бууруулах, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор 21.6 га талбайг хамарч буй хуучин хогийн цэгийг дарж булах” томоохон ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн Багануур ХК Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж “Нэг сая мод” тарих зорилго тавин 2022 онд 10000 мод тарьж дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн дүүргийн ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдэд экологийн боловсрол олгох сургалт явуулах, дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх зэрэг хэд хэдэн томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан байна. Previous Next Share this story! Share "Хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ." on Facebook Post status "Хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ." on Twitter