ХБНГУ-ын элчин сайд Ёорн Розенберг Багануур ХК-нд зочиллоо. Posted on 2021-09-162021-09-17 admin Өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг тэргүүтэй зочид Багануур ХК-ийн үйл ажиллагаатай танилцан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. ХБНГУ Монгол улсад олон талын салбарт дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг. Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал Герман улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр тус улсын нүүрсний уурхайнуудаас туршлага судлах, эдийн засгийн үр өгөөжтэй технологийн чиглэлээр болон нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагаа бий болгох боломжтой эсэх талаар ярилцлаа. Элчин сайд Ёорн Розенберг хэлэхдээ: уурхайтай танилцах нөхцөл бүрдүүлсэнд талархал илэрхийлье. Та бүхний саналыг хүлээн авч ХБНГУ-ын хүрэн нүүрсний уурхайнууд, нөхөн сэргээлт хийдэг компаниудаас туршлага судлуулах, хамтран ажиллах тал дээр дэмжлэг үзүүлнэ гэлээ. Previous Next Share this story! Share "ХБНГУ-ын элчин сайд Ёорн Розенберг Багануур ХК-нд зочиллоо." on Facebook Post status "ХБНГУ-ын элчин сайд Ёорн Розенберг Багануур ХК-нд зочиллоо." on Twitter