
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
- Posted on
- admin

“Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт Эрдэнэс Монгол ХХК-ийн хурлын танхимд 96.06 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлыг Эрдэнэс Монгол ХХК-ийн Нэгдлийн чанар, бүтээмж хариуцсан менежер Д.Ядамжав даргалж, санал өгөх эрхтэйгээр Геологи, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян, Хууль эрх зүйн зөвлөлийн зохицуулагч Б.Гэрлээ, Компанийн засаглал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Тэнгис болон Багануур ХК-ийн ТУЗ-ийн гишүүд, хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцож, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
– Компанийн 2024 оны үйл ажиллагааны талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
– Компанийн 2024 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
– Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гарсан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай;
– Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай;
– Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай;
-Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;
Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчийг төлөөлж 6 гишүүн, “Монголиан нейшнл коал корпорейшн” ХХК-г төлөөлж 2 гишүүн, хараат бус 5 гишүүнийг сонголоо. Үүнд:
Ердийн гишүүдээр
– П.Баттөр
– И.Лувсанцэрэн
– Э.Түвшин
– Г.Намчинсүрэн
– Ч.Дондогмаа
– Б.Гэрлээ
– М.Отгонбаяр
– Э.Шижир
Хараат бус гишүүдээр
– Д.Энхжаргал
– Н.Зоригтсайхан
– Ө.Гэрэлт-Од
– С.Цолмон
– Б.Даваатогтох
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг дүгнэж Эрдэнэс Монгол ХХК-ийн Нэгдлийн чанар, бүтээмж хариуцсан менежер Д.Ядамжав хэлсэн үгэндээ: “Багануур” ХК нь 2024 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 4.9 сая.тн нүүрс олборлон, 1.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 20 жилийн дараа анх удаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах боллоо. Мөн Ашигт ажиллагааны үр дүнд 18 жилийн турш хуримтлагдсан Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг бүрэн төлсөн, 2019-2021 онд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны банкны зээлээр хэрэгжүүлсэн техник шинэчлэлийн 23.5 тэрбум төгрөгийн өрийг бүрэн төлж, 50.7 тэрбум төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлсэн. Багануур ХК менежментийн үйлчилгээний үр дүнд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний системд шаардлагатай түлшийг амжилттай нийлүүлж, үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулсан, ашигт ажиллагааг нэмэгдүүлж, нэгдлээс зохион байгуулсан томоохон арга хэмжээнүүдэд манлайлж оролцсон тул 2024 оны “Алтан эрдэнийн цом”-ын эзэн болсон. Багануур ХК-ийн 2024 оны амжилт бол уурхайчин хамт олны хичээл зүтгэл, хариуцлага, үйл ажиллагааны оновчтой зохион байгуулалт, төлөвлөлтийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлье гэлээ.

