
ХУСТАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРААС БАГАНУУР ХК-ИЙН ТАЛБАЙД МОНГОЛ ТАРВАГА НУТАГШУУЛАХ АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ
- Posted on
- admin
“Багануур” ХК, “Хустайн байгалийн цогцолборт газар” Төв ТББ-тай 3 жилийн хугацаанд ан амьтан нутагшуулах, уурхайн ажилтнуудын байгаль хамгаалал, экологийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилготой “САНАМЖ БИЧИГ”-ийг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн эхний ажил болох Хустайн байгалийн цогцолборт газраас Багануур ХК-ийн эдэлбэр талбайд 40ш Монгол тарвага нутагшуулах ажлыг 2024 оны 7-р сарын 7-ны өдөр амжилттай хийлээ.
Уурхайчид бид хөрсний агаарын солилцоог хангаж, ургамал нөхөн сэргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг амьтан болох тарвагаа хайрлан хамгаалж, өсөж үржих боломжийг бий болгох нь чухал юм.


