
“ХӨДӨЛГӨӨН – ЭРҮҮЛ МЭНД” БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН IX ИХ НААДАМД БАГАНУУР ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЖ БАЙНА
- Posted on
- admin
Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн эрүүл мэнд” биеийн тамир, спортын IX их наадам 2025 оны 04 сарын 05-ны өдрөөс 05 сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Дүүргийн 85 байгууллагын ажилтан, албан хаагчид 16 багт хуваагдан спортын 12 төрлөөр өрсөлдөнө.
Энэ хугацаанд ширээний теннис, даам, дартс, корнхоллын төрлүүд явагдсан бөгөөд багийн нийлбэр дүнгээр Багануур ХК-ийн баг тамирчид тэргүүлж байна.
Тухайлбал:
Ширээний теннисний тэмцээнд
– Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Батзориг 3-р байр,
– Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Д.Дэлгэрмөнх 2-р байр,
– Холимог хосын төрөлд Т.Бат-Орших, Б.Ганцэцэг нар 1-р байранд шалгарснаар багийн дүнгээр тэргүүн байр,
Даамны тэмцээнд
– Эрэгтэй тамирчдаас М.Бат-Орших 2-р байр,
– Эмэгтэй тамирчдаас О.Мөнхтуяа 1-р байранд шалгарснаар багийн дүнгээр тэргүүн байр,
Дартсын тэмцээнд
– Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Ч.Нармандах 1-р байр,
– Эмэгтэй ганцаарчилсан төрөлд О.Номин 3-р байр,
– Эрэгтэй дан хосын төрөлд Б.Батболд, Ж.Даваахүү нар 1-р байр
– Эмэгтэй дан хосын төрөлд Д.Мөнх-Оюун, Л.Номин нар 1-р байр, холимог хос, багийн төрөлд тус бүр 1-р байранд шалгарснаар багийн нийлбэр дүнгээр тэргүүн байр,
Конхоллын тэмцээнд
– Эрэгтэй баг 1-р байр
– Эмэгтэй баг 3-р байранд шалгарснаар багийн дүнгээр тэргүүн байранд шалгарч, дээрх 4 тэмцээн тус бүрт багаараа Алтан медалийн болзол хангаад байна.
“Хөдөлгөөн – эрүүл мэнд” биеийн тамир, спортын IX их наадам 4-р сарын 25-аас 27-ны өдрүүдэд волейболын тэмцээнээр үргэлжилнэ. Оролцох баг тамирчдадаа амжилт хүсье.

