ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙ

2017 оноос “Багануур” ХК нь ХАБЭА-н удирдлагын тогтолцоог шинэчлэн боловсронгуй болгох зорилгоор “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” MNS-OHSAS 18001:2012 стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

60471264_403246457192233_3051676269281280000_n

ХӨдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, эрүүл ахуйн үзлэг хяналтын үр дүнг ашиглан ажлын нөхцөл хангалтгүй байсан ажлын байрны жагсаалт гарган ТБХ-т өгч, ажлын байрны нөхцөл сайжруулах нэгдсэн төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хянан, хэсгийн удирдлага болон холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран ажилласанаар 38 аждын байрны нөхцөл сайжирсан.

60360058_829912957373170_2452766749418848256_n

ХАБЭА-н сарын аяны хүрээнд ажлын байрны нөхцөл 5С-ийг сайжруулах болзол уралдааныг бүх хэсгийн дунд зарлаж, 7 хэсгийн 11 ажлын байр оролцсон. Хэсэг нэгжүүдийн ажлын байрны 5С эмх цэгц тохижилтыг улирал бүр үзлэг хийж программд оруулан, зөрчилтэй байгаа ажлын байрны талаар улирал бүрт хэсгийн удирдлагад үүрэг даалгавар өгч ажиллалаа.

  • ХАБЭА-н удирдлагын тогтолцоог үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн
  • ХЭМАБ-ын бодлого, 3 жилийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулсан.
  • Стандартын дагуу ХАБЭА-н бичиг баримт, хэлтсийн бүтцэд өөрчлөлт орсрн, орон тоо нэмэгдсэн.
  • ХАБЭА-н сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг эрх зүйн шаардлагын дагуу боловсруулсан.
  • 2018 онд компанийн хэмжээнд үйлдвэрлэлийн осол 1, осолд дөхсөн тохиолдол 1 бүртгэгдсэн байна.
  • Хөнгөн гэмтлийн тоо өмнөх оноос буурсан.

Share this story!