ЗОРИЛГО:

ХАБЭА-н удирдлагын тогтолцоог үйлдвэрлэлийн бүх шатанд үр дүнтэй хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулан, аюулгүй байдлыг эрхэмлэж, зөв хандлага, үйлдлээр аюул, осолгүй үйлдвэрлэл явуулахад оршино.

Бодлого нь бүх шатны удирдлага, ажилтны хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжинэ.

    ЗОРИЛТ:

    • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг Монгол Улсын болон Олон Улсын стандарт, ХАБЭА-н тухай болон холбогдох хууль, дүрэм, журмын шаардлагад нийцүүлнэ.
    • ХАБЭА-н эрсдэлийн удирдлагын менежментийг сайжруулна.
    • Ажилтанд ХАБЭА-н соёл, зөв хандлагыг төлөвшүүлнэ.
    • ХАБЭА-н хяналт, хариу арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлж, ослыг тэглэнэ.
    • Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлийг бууруулна.
    • Ажилтныг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын мэдлэг, дадал эзэмшихэд нь дэмжлэг үзүүлнэ.

    БАРИМТЛАХ ЗАРЧИМ:

    • “Нэн түрүүнд Аюулгүй байдал” зарчмыг ханган ажиллана.
    • Ажилтныг үл буруутгах зарчим баримтална.
    • Ажлын байр, орчны аюул эрсдлийг бүрэн арилгасны дараа ажлаа эхэлнэ.
    • Ажилтан нь зөв хандлагаар осолгүй ажиллана.
    • Энгийн ойлгомжтой, ил тод, хүртээмжтэй байлгана.
    • Хүлээх үүрэг хариуцлагын зааг, ялгаа нарийн тогтоогдсон байна
    • Үйлдвэрлэлийн бүх үе шатанд ижил тэгш үйлчилнэ.
    • Үнэлж, урамшуулж, дүгнэх боломжтой байна.
    • Шаардлагатай нөөцөөр хангасан байна.

    МАНЛАЙЛАЛ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА:

    • Компани нь: ХАБЭА-н удирдлагын тогтолцооны бодлогыг хэрэгжүүлж, гүйцэтгэлийг хянан, тасралтгүй сайжруулж, аюулгүй ажиллах мэдлэг, зөв хандлага, дадалтай ажиллах хүчнийг төлөвшүүлж, ажлын байрны эрсдлийг бууруулан, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.
    • Дээд удирдлага нь: ХАБЭА-н удирдлагын тогтолцооны бодлогыг тодорхойлоход оролцон, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, удирдлагын дүн шинжилгээ хийн, хамт олноо манлайлан ажиллана.
    • Анхан ба дунд шатны удирдлага нь: ХАБЭА-н удирдлагын тогтолцоог  хэрэгжүүлж, хамт олныг зөв хандлага, дадалд сурган, хяналтыг зохион байгуулж, аюул эрсдэлгүй ажиллуулна.
    • Ажилтан нь: ХАБЭА-н дүрэм журам, зааврыг чанд мөрдөн, нэн түрүүнд өөрийнхөө болон хамтран ажиллагсдынхаа аюулгүй байдлыг ханган, аюулгүй ажиллах зөв хандлага дадалд тогтмол суралцан, аюул осолгүй ажиллана.
    • Туслан гүйцэтгэгч, зочид, үйлчлүүлэгчид нь: Компанийн нутаг дэвсгэрт ХАБЭА-н бодлого, дүрэм журам, зааврыг мөрдөж ажиллана.

    ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮН:

    • ХАБЭА-н зөв мэдлэг, хандлага, дадалтай ажилтан төлөвшинө.
    • Ажиллах орчин нөхцөл сайжирч, аюулгүй байдал хангагдана.
    • Эрсдэл буурч, осол гарахгүй болно.
    • Төлөвлөгдөөгүй зардал буурна.
    • Ажилтны тогтвор суурьшил, сэтгэл ханамж дээшилнэ.
    • Байгууллагын соёл, нэр хүнд өснө.