ХАБЭА-н удирдлагын тогтолцоог шинэчлэх, боловсронгуй болгох зорилгоор “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо”-ны MNS OHSAS-18001:2012 стандартыг 2017 оноос нэвтрүүлж эхэлсэн бөгөөд уг ажлын хүрээнд компанийн ХАБЭА-н бодлогыг шинэчлэн боловсруулж, ажилтнуудын үүрэг, хариуцлагыг тодорхойлон, удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоог хангуулж, компанийн ХЭМАБ-ын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хэмжилт мониторинг, дотоод аудит хийх ажлыг зохион байгуулж, бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, гүйцэтгэлийг хянан ажиллаж байна.
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын аудитын эрх бүхий “Мон сертф” ХХК-иар ХАБЭА-н менежментийн тогтолцоонд хөндлөнгийн аудит хийлгэж, тайланг Францын Олон Улсын аудит эрх бүхий “Афнор” компанид хүргүүлснээр “Багануур” ХК нь ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүлж байна гэж дүгнэн “Баталгаажуулалтын гэрчилгээ”-г 2021 оны 09 дүгээр сард гардаж авсан.