ШИНЭ МЕНЕЖЕРҮҮД АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэр, Гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар “Багануур” ХК-ийн Хяналт хариуцсан менежерээр Ц.Одонтунгалаг, Бүтээмж хариуцсан менежерээр Д.Гантулга нар томилогдож, ажлаа хүлээн авлаа. Хяналт хариуцсан менежер Ц.Одонтунгалаг нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн, төрийн удирдлагын менежер. Тэрээр

• УИХ-ын тамгын газарт УИХ-ын гишүүний туслах

• Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Өмгөөлөгч

• Барс хууль зүйн товчоонд Гүйцэтгэх захирал

• Монголын Нотариатчдын танхимын Нотариатч

• Автобус 1 ОНӨҮГ-ын захирал

• Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал

• НИТХ-ын төлөөлөгч зэргээр тус тус ажилласан.

Бүтээмж хариуцсан менежер Д.Гантулга нь Газарчин дээд сургуулийг Уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн. Төрийн удирдлагын магистрант. Тэрээр “Багануур” ХК-ийн Технологийн автомашины ашиглалтын хэсэгт оператор жолооч, диспетчер механик зэрэг ажлыг 20 гаруй жил хийж гүйцэтгээд, 2020 оноос ДОУН ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Багануур дүүргийн ИТХ -н төлөөлөгч, ИТХ-ын Зөвлөлийн гишүүн. Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 47 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 52 хувийг дангаараа хангаж, зогсох эрхгүй ажилладаг “Багануур” ХК-ийн Хяналт хариуцсан менежерээр томилогдсон Ц.Одонтунгалаг, Бүтээмж хариуцсан менежерээр томилогдсон Д.Гантулга нартаа ажлын өндөр амжилт хүсье.

Share this story!