Эрэгтэй баг алтан медалийн болзол хангаж тэмцээнийг амжилттай эхлүүллээ. Posted on 2022-03-212022-03-28 Odnoo Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” сэдэвт биеийн тамир, спортын VIII их наадмын сагсан бөмбөгийн төрөл 3-р сарын 18-20-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 23 байгууллага аж ажуйн нэгжийн эрэгтэй эмэгтэй нийт 270 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс Багануур ХК-ийн эрэгтэй баг тэргүүн байранд шалгарч алтан медалийн болзол хангалаа. Харин эмэгтэй баг 2 дахь нугалаанд хожигдсоноор 7-р байрт бичигдлээ. Хөдөлгөөн-эрүүл мэнд спортын наадмын дараагийн төрөл Дартс. 3-р сарын 26-ны өдөр зохион байгуулагдах Дартсын төрөлд компаниа төлөөлөн оролцож буй тамирчдадаа амжилт хүсье. Previous Next Share this story! Share "Эрэгтэй баг алтан медалийн болзол хангаж тэмцээнийг амжилттай эхлүүллээ." on Facebook Post status "Эрэгтэй баг алтан медалийн болзол хангаж тэмцээнийг амжилттай эхлүүллээ." on Twitter