Үйлдвэрлэлийн мэдээлэл

Уурхай өнөөдрийн байдлаар нийт 498 мян.тн авахад бэлэн нүүрсний нөөцтэй байна. Багануур ХК 2021 оны 11-р сард хоногт дунджаар 211 вагоны ачилттай ажиллалаа. Нийт 2510.2 мян.м3 уулын цулын ажил хийж, 1543.0 мян.м3 хөрс хуулж, 460.8 мян.тн нүүрс олборлон борлуулсан. 12-р сарын 06-ны өдрийн байдлаар 498 мян.тн авахад бэлэн нүүрсний нөөцтэй. ДЦС-уудын гадна байгаа Багануурын нүүрс өвлийн ачааллаар тооцоход 14-21 хоногийн нөөцтэй байна. 11-р сард тээвэрлэгч болон хэрэглэгчдээс нүүрсний чанар, борлуулалтын үйл ажиллагаанд гомдол санал ирүүлээгүй.Уурхайчид бид 2021 оны 12-р сард 473.5 мян.тн нүүрс олборлон борлуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Share this story!