ӨСВӨРИЙН ХОККЕЙЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2025 оны 10-р сарын 28-аас 11-р сарын 02-ны өдрүүдэд БНСУ-ын Гүми хотод болсон U12 насны ангиллын шайбтай хоккейн Олон Улсын тэмцээнд Монгол улсын өсвөрийн шигшээ баг Мөнгөн медаль хүрсэн амжилт үзүүлжээ. Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд “Багануур” ХК-ийн дэргэдэх Багануур Хоккейн клубийн тамирчин Мөнхболдын Дөлгөөн, Батгэрэлийн Гэрэлтхүү, Ганцолмонгийн Хүслэн нар шалгаран явсан юм. Мөсөн дээрх эр зоригийн тулаан шайбтай хоккейгоор бага наснаасаа хичээллэж олон улсын тэмцээнд амжилт гаргасан өсвөрийн тамирчдадаа баяр хүргэж, тив дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан шилдэг тамирчид болохын ерөөл дэвшүүлье.

Share this story!