2022 оны 1-р улиралын сонгон шалгаруулалтын мэдээ Posted on 2022-04-122022-04-12 Odnoo Багануур ХК нь нээлттэй ажлын байранд ажилтан авахдаа тухайн ажлын байрны зорилго, зорилтыг хангахуйц мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлагатай иргэнийг шударга өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж авдаг. Ингэхдээ компанийн www.baganuurmine.mn вэб сайт, Багануур Хувьцаат Компани пэйж хуудас, ажлын байрны төвлөрсөн зарын www.zangia.mn вэб сайтаар нээлттэй зарлан бүртгэж, Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс бүртгүүлсэн иргэдийн материалын бүрдүүлэлтийг хийж, сонгон шалгаруулалтын комисс журмын дагуу шалгаруулж ажлын байраар хангадаг. 2022 он гарсаар 6 ажлын байранд ажилтан шалгаруулж авах зарын дагуу нийт 89 иргэн бүртгүүлж, сонгон шалгаруулалтад орсноос 6 иргэн Багануур ХК-ийн үндсэн ажилтан болоод байна. Өнөөдрийн байдлаар нээлттэй ажлын байрны 2 зар нийтлэгдсэн байгаа бөгөөд сонирхсон ажил горилогчид дэлгэрэнгүй мэдээллийг компанийн албан ёсны вэб сайт www.baganuurmine.mn –с авна уу. Previous Next Share this story! Share "2022 оны 1-р улиралын сонгон шалгаруулалтын мэдээ" on Facebook Post status "2022 оны 1-р улиралын сонгон шалгаруулалтын мэдээ" on Twitter