2024 ОНЫ 11 САРД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БҮХ ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛЛЭЭ

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай, Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн “Багануур” ХК-ийн уурхайчин хамт олон 2024 оны 11 дүгээр сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100 болон түүнээс дээш хувиар биелүүлэн ажиллалаа.

Нийт 3111.8 мян.м3 уулын цулын ажил хийж төлөвлөгөөг 105 хувиар, 2017.9 мян.м3 хөрс хуулж төлөвлөгөөг 104.6 хувиар, 515.3 мян.тн нүүрс олборлон борлуулж төлөвлөгөөг 103.1 хувиар тус тус биелүүллээ.

12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудын гадаа байгаа Багануурын нүүрс өвлийн ачааллаар тооцоход 15-25 хоногийн нөөцтэй байна.

Share this story!