Уурхайчид бид ирээдүйн Эко уурхай, ногоон Багануур дүүргийг өнөөдрөөс бүтээнэ уриатайгаар намрын улирлын мод тарих ажлаа эхлүүлээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Багануур ХК-ийн уурхайчин хамт олон 9 жилийн хугацаанд 1.000.000 мод тарихаар хичээн ажиллаж байна. Багануур дүүргийн нутаг дэвсгэрт Шинэс, Улиас, Хайлаас тариалахад тохиромжтой тул намрын тариалалтаараа 4000 хайлаас мод тарьлаа.