09

Apr

АЖЛЫН БАЙР- КОМПЛАЙНСЫН АЖИЛТАН

Багануур Хувьцаат Компанийн Хууль, эрх зүйн хэлтэст Комплайнсын ажилтан ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна. Ажлын байрны зорилго: Компанийн дотоод үйл ажиллагаа, журам, шийдвэр, гэрээ хэлцлүүдийг Монгол Улсын хууль, дүрэм, зохицуулалтад нийцүүлэх, хууль эрх зүйн эрсдэлийг бууруулах, комплайнс тогтолцоог төлөвлөн хэрэгжүүлэхэд оршино. Гүйцэтгэх үндсэн үүрэг:  Комплайнсын бодлого, журмыг боловсруулж хэрэгжилтэд хяналт тавих Компанийн гэрээ, журам,

09

Apr

АЖЛЫН БАЙР- АХЛАХ ЭДИЙН ЗАСАГЧ

Багануур Хувьцаат Компанийн Бизнес төлөвлөлт, эрсдэлийн удирдлагын хэлтэст ахлах эдийн засагч ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна. Ажлын тодорхойлолт: Компанийн эдийн засаг санхүүгийн харилцааг зохицуулах, Компанийн төлөвлөгөө нэгтгэх, тайлагнах, бизнесийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх судалгаа хийх, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах Тавигдах шаардлага: Мэргэжил: Эдийн засагч, Санхүү, Бизнесийн удирдлага, менежмент Мэргэшил: бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Туршлага:

05

Apr

“БАГАНУУР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр /Хуучнаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1-р байр/, 107 тоот хурлын танхимд хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ. 1. Компанийн 2024 оны үйл ажиллагааны талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай; 2. Компанийн 2024 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах

04

Apr

“БАГАНУУР” ХК, ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД АХИСАН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын нэрэмжит ГУУС-ийн магистрант, докторант оюутны 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын эрдэм шинжилгээний ээлжит хурал өнөөдөр /2025.04.04/ Багануур ХК-ийн “Алтан Уурхай” их танхимд боллоо. Ахисан түвшний эрдэм шинжилгээний хуралд 4 докторант, 6 магистрант оролцсоны дотор Багануур ХК-ийн 3 ажилтан илтгэл хэлэлцүүллээ. “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал эрдэм

03

Apr

“БАГАНУУР” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараах шалгуурыг хангасан байна. Үүнд: Мэргэжлийн чиглэл: Бизнесийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, уул уурхай, санхүү, нягтлан бодох бүртгэлийн аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан байх; Менежментийн туршлага:  Бизнесийн

27

Mar

ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДОХИОГООР ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ

Өнөөдөр /2025.03.27/ 16:00 цагт орон даяар дуугарсан гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор "Багануур" ХК-ийн бүх хэсэг нэгжүүдийн ажилтнууд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуульд хамрагдлаа. Гамшиг тохиолдсон нөхцөлд иргэн бүр бэлэн байх дадалд сургах тус сургуулилтад "Багануур" ХК-ийн 428 ажилтан, бусад байгууллагын 19 ажилтан нийт 447 хүн оролцлоо.