Feb
БАГАНУУРЫН УУРХАЙН ДАРГА АСАН, АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН ДОРЖИЙН ДОНДОВ МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛЛОО.
- 2023
- Odnoo
Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд мэдлэг чадвараа дайчлан ажилласан Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан Доржийн Дондовыг МУ-ын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одонгоор шагналаа. Д.Дондов нь эх орондоо маркшейдер инженер бэлтгэх ажлын үндэс суурийг тавьж,