БАГАНУУР ХК-ИЙН ЭЗЭМШИЛ ГАЗАРТ БАРИЛГЫН АЖИЛД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

 Багануур ХК нь өөрсдийн ажилтнуудын хэрэгцээнд нийтийн болон амины орон сууцны зориулалттай барилга барих төслийг хэрэгжүүлэх зорилгоор барилгын гүйцэтгэгч эрх бүхий байгууллагатай хамтран ажиллахыг урьж байна.

Төслийн ерөнхий мэдээлэл.

    А. Ажилтнуудын нийтийн орон сууцны барилга.

• Газар ашиглалтын төрөл: [Эзэмших]

• Газар ашиглалтын зориулалт: [9-12 давхар, 2 блок нийтийн орон сууц ]

• Нийт талбай: [1998м²]

• Байршил: [Багануур дүүргийн 3-р хороо, шинэ төлөвлөлтийн хэсэгт]

• Хамтын ажиллагааны хэлбэр: [Гүйцэтгэгч 100% өөрийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэнэ.]

     Б. Ажилтнуудын амины орон сууцны барилга.

• Газар ашиглалтын эрхийн төрөл: [Эзэмших]

• Газар ашиглалтын зориулалт: [Ажилчдын амины орон сууц ]

• Нийт талбай: [2,2га]

• Байршил: [Багануур дүүргийн 1-р хороо, Хаус хороололд]

• Хамтын ажиллагааны хэлбэр: [Гүйцэтгэгч 100% өөрийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэнэ.]

  • Барилгын ажил гүйцэтгэх эрх бүхий байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Мэргэжлийн туршлагатай, санхүүгийн чадамжтай байх;
  • Барилгын тусгай зөвшөөрөлтэй байх;
  • Хууль эрх зүйн хувьд аливаа маргаангүй байх;
  • Байгаль орчинд ээлтэй, сүүлийн үеийн технологи ашигласан байх;
  • Барилгыг 100% өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх;
  • Материал хүлээн авах хугацаа, хаяг:
  • Хугацаа: 2025.06.30-ны өдрөөс 2025.07.07-ны өдрүүдэд
  • Хаяг: 12150, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, ш/х-554. Утас:(976) – 70210114, Факс:(976) – 70213130, E-Шуудан: bjsc@baganuurmine.mn 
  1. Компанийн товч танилцуулга
  2. 2-ийн урьдчилсан үнэлгээ
  3. Барилгын зураг, төслийн ерөнхий төлөвлөгөө
  4. Хамтын ажиллагааны нөхцөл
  5. Хэрэгжүүлсэн төслийн товч мэдээлэл, ажлын туршлага
  6. Тусгай зөвшөөрлийн хуулбар
  7. Барилгыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг нотолсон тодорхойлолт. [Албан бичиг эсвэл санхүүгийн тайлан]  
  • Холбоо барих болон тодоруулга авах:
  • Багануур ХК-ийн Төслийн Удирдлагын Хэлтэс
  • E-Шуудан: bjsc@baganuurmine.mn  

Share this story!