CAT 777D №161 АВТОСАМОСВАЛ НЭГ САЯ КИЛОМЕТР ЗАМ ТУУЛЛАА

Багануур ХК-ийн ХНТХ-ийн Л.Дашдондог даргатай CAT 777D №161 автосамосвалийн бригадын хамт олон өчигдөр буюу 2025.10.20-ны өдөр НЭГ САЯ километр зам тууллаа. Тус бригад CAT 777D №161 автосамосвалийг 2016.08.01-ний өдөр хүлээн авч ашиглалтад оруулснаас хойш 9 жил 1 сарын хугацаанд нийт 64226 мото цаг үр бүтээлтэй ажиллаж, 8.9 сая шоо метр уулын цул тээвэрлэж, нэг сая километр зам туулснаар Багануур ХК-д ашиглагдаж буй CATERPILLAR брэндийн сая километр зам туулсан 10 дах автосамосвал болж буй нь энэ юм.

CATERPILLAR брэндийн хүнд даацын өндөр бүтээмжтэй техникийг үр бүтээлтэй ашиглаж нэг сая километр зам туулуулна гэдэг бол операторууд болон технологийн автомашины засварын хэсгийн хамт олны хамтын амжилт юм. Энэ хугацаанд машиныхаа засвар, техник үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэн эдэлгээг уртасгаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөө зорилтыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Л.Дашдондог, Г.Монхор, Л.Ганбаяр, Д.Одмөрөн, Б.Мөнхжаргал, Ч.Энхманлай нарын операторууддаа баяр хүргэж талархал илэрхийлье. Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье.

Share this story!