Jun
БАГАНУУР ХК-ИЙН ДЭРГЭДЭХ ҮНДЭСНИЙ СУРЫН УУРХАЙЧИН БАГ УЛСЫН АВАРГА БОЛЛОО.
- 2022
- Odnoo
Үндэсний сурын эрэгтэй багийн харвааны УАШТ 6-р сарын 04-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд хот хөдөөгийн 36 багийн 500 гаруй харваачид оролцож, халх сурын харваагаар цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Монгол улсын Гарамгай харваач, Спортын мастер Н.Өлзийбилэг ахлагчтай, Аймгийн мэргэн, спортын мастер Х.Наянчулуун дасгалжуулагчтай “Уурхайчин” баг тэргүүн байр эзэлж аваргын Алтан медалийн эзэд боллоо.