17

Oct

НЭГ КГ НҮҮРСНИЙ ҮНЭ 33.5 ТӨГРӨГ

Хайруу өвөл хаяанд ирээд байгаа энэ үед Багануур ХК өвлийн бэлтгэл ажлаа 100 хувь хангаж чадахгүй байна. Түлш, тэсрэх материал, тослох материалын нөөц бэлдэх, уурхайн гол цөм болсон ажилтнуудынхаа нийгмийн даатгалын өр төлбөрийг барагдуулах, татвар, урт болон богино хугацаат өр төлбөр, тэдгээрийн алданги гээд олон асуудал байсаар байна. Эдгээр олон асуудал үүссэн гол шалтгаан нь

17

Oct

БАГАНУУР ХК БОЛ МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУЛГУУР УУРХАЙ ЮМ.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны хүмүүс 2022.10.14-ний өдөр Багануур дүүрэгт ажиллалаа. Эрчим хүчний салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав. Багануур ХК-ийн хувьд 2022 оны III улирлын байдлаар нийт 19.8 сая.м3 уулын цулын ажил хийж, 11.9 сая.м3 хөрс хуулж, 3,04 сая тонн нүүрс

16

Oct

4000 мод тарьлаа

Уурхайчид бид ирээдүйн Эко уурхай, ногоон Багануур дүүргийг өнөөдрөөс бүтээнэ уриатайгаар намрын улирлын мод тарих ажлаа эхлүүлээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Багануур ХК-ийн уурхайчин хамт олон 9 жилийн хугацаанд 1.000.000 мод тарихаар хичээн ажиллаж байна. Багануур дүүргийн нутаг дэвсгэрт Шинэс, Улиас, Хайлаас тариалахад тохиромжтой тул намрын тариалалтаараа 4000 хайлаас мод

04

Oct

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЖИГД БИЕЛҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

2022 оны эхний 9 сарын байдлаар Багануур ХК-ийн уурхайчин хамт олон 19.8 сая.м3 уулын цулын ажил хийж, 11.9 сая.м3 хөрс хуулж, 3,04 сая тонн нүүрс олборлон борлуулж үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 101-107 хувиар биелүүлэн ажиллаж байна. 10-р сарын 03-ны өдрийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудын гадаа байгаа Багануурын нүүрс 11-28 хоногийн нөөцтэй. 2022-2023 оны

15

Sep

Авлигын эсрэг хуулиар сургалт зохион байгууллаа.

Компанийн захиргаа, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санаачлагаар өнөөдөр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсийн мэргэжилтнүүд ирж лекц сургалт зохион байгууллаа. Тус хэлтсийн сургагч багш Д.Балдандорж нийт ажилтнуудад “АТГ-ын чиг үүрэг, авлигын хор хөнөөл” сэдвээр мэдээлэл өгсөн. Дараа нь бүх хэсэг нэгжүүдийн дарга удирдлагууд, ИТА нарт “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд удирдах

12

Sep

Багануур ХК-нд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй уурхайчдыг төрийн одон медалиар шагналаа.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан Үйлчилгээний авто машины хэсгийн жолооч Л.Нямдаваа, Уулын 1-р хэсгийн экскаваторын машинч П.Үүрцайх нарын шагналыг өнөөдөр дүүргийн удирдлагууд гардуулж баяр хүргэлээ. Лувсандамдингийн Нямдаваа нь анх 1988 онд Багануурын уурхайд ажилд орноос хойш тасралтгүй 34 жил ажиллаж байна. Хүнд даацын авто машины

06

Sep

“Багануур” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 70 хувийн биелэлттэй байна.

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Тухайлбал: төлөвлөгөөнд тусгагдсан засварын ажил 73 хувь, хөрөнгө оруулалт 43 хувь, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэл 86 хувь, нийт төлөвлөгөөний биелэлт 70 хувьтай байна. 2022 оны эхний 8 сарын байдлаар Багануур ХК-ийн уурхайчин хамт олон 17.4 сая м3 уулын цулын ажил хийж, 10.5 сая/м3