Apr
Уурхайд –уурхайчдын хүүхдүүд зочлов.
- 2022
- Odnoo
Миний аав энэ уурхайд экскаваторчин, тэсэлгээчин, засварчин, жолооч, инженер, гагнуурчин.., миний ээж кранчин, эмч, нярав, диспетчер, би аавынхаа ээжийнхээ ажил дээр урьд нь ирж байсан, би огт ирж байгаагүй гэж хөөрөлдсөн 150 гаруй хүүхэд Багануур ХК-ийн захиргааны байрны урд талбайд автобуснаас бууцгаав. Тэд бол Багануур дүүргийн ерөнхий боловсролын 3 сургуулийн 10,11-р ангид суралцдаг уурхайчдын хүүхдүүд.