“БАГАНУУР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр /Хуучнаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1-р байр/, 107 тоот хурлын танхимд хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.

  1. Компанийн 2024 оны үйл ажиллагааны талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
  2. Компанийн 2024 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
  3. Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гарсан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай;
  4. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай;
  5. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай;
  6. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөр, хувьцаа эзэмшигчийн саналын хуудсыг хүлээн авах өдрийг 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17.00 цагаар тасалбар болгоно.

Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын холбогдох материалтай 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн “Багануур” ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар, харьяа брокер, дилерийн компанид ирж танилцан хуралд идэвхтэй оролцоно уу.

Хурал хуралдуулах газрын хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Жанжин-7, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр /Хуучнаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1-р байр/,  Хурлын танхим 107 тоот

Лавлах утас:

Хурал зохион байгуулах комисс: 99028967, 99044373

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Share this story!