
АЖЛЫН БАЙР-НЯГТЛАН БОДОГЧ
- Posted on
- Odnoo
Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.
Багануур Хувьцаат Компанийн Санхүү эдийн засгийн бодлогын хэлтэст “Нягтлан бодогч” (хүүхэд асрах чөлөөтэй ажилтны оронд) түр ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.
Ажлын тодорхойлолт: Компанийн авлага, борлуулалтын тайлан тооцоог үнэн зөв бүртгэж, хуулийн хугацаанд тайлан гаргах
Тавигдах шаардлага:
Мэргэжил: Нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй
Мэргэшил: бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжлийн ур чадвар:
- НББүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, ЭМД, НД-ын тухай хууль, Татварын тухай хууль, НББ-ийн онолын мэдлэг
- НББОУС-ын дагуу санхүүгийн үйл ажиллагааны хяналт хийх
- Хэрэглээний болон санхүүгийн программ ашиглах
- Үйлдвэрлэлийн программ ашиглах, анализ хийх
- Санхүүгийн тайлан, тодруулга хийх
- Авлагын бүртгэл хөтлөлт, судалгаа хийх
- Зардлын шинжилгээ
Хувь хүний ур чадвар:
- Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, ачаалал даах
- Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байх
Бүртгэл:
2024.08.15-ны өдрөөс 2024.08.22-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар хүлээн авна.
Багануур ХК-ийн Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739