Ажлын байр: Илчит тэрэгний холбогч

Багануур Хувьцаат Компанийн Нүүрс бутлан ачих хэсэгт илчит тэрэгний холбогч ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

Ажлын тодорхойлолт:

“Багануур” ХК-ийн нүүрсний өртөөнд ирж байгаа вагоныг шаардлагатай объектод хүргэж өгөх, Багануур өртөөнд оруулах, вагонд ялгалт хийх, сэлгээний ажлыг хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журам, зааврын дагуу аюулгүйгээр найруулагчийн удирдлагад хийж гүйцэтгэхэд гол зорилго оршино.

Тавигдах шаардлага:

1. Мэргэжил: Төмөр замын тээврийн менежмент, Галт тэрэгний найруулагч, холбогч

2. Мэргэшил: Бакалавр болон МСҮТ

3. Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан, сэлгээний ажлын өргөн мэдлэгтэй, бие даасан шийдвэр гаргах чадвартай байх

Мэргэжлийн ур чадвар:

– Сэлгээний ажлыг хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журам, зааврын дагуу аюулгүйгээр найруулагчийн удирдлагад хийж гүйцэтгэх.

– Ажлыг аюул эрсдэлгүй байхаар төлөвлөх, зохион байгуулах.

Хувь хуний ур чадвар:

– Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт нямбай, ажигч гярхай,

Бүртгэл:

20245 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Анкет татах

“Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Share this story!