АЖЛЫН БАЙР- КОМПЛАЙНСЫН АЖИЛТАН

Багануур Хувьцаат Компанийн Хууль, эрх зүйн хэлтэст Комплайнсын ажилтан ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.

Ажлын байрны зорилго: Компанийн дотоод үйл ажиллагаа, журам, шийдвэр, гэрээ хэлцлүүдийг Монгол Улсын хууль, дүрэм, зохицуулалтад нийцүүлэх, хууль эрх зүйн эрсдэлийг бууруулах, комплайнс тогтолцоог төлөвлөн хэрэгжүүлэхэд оршино.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Комплайнсын бодлого, журмыг боловсруулж хэрэгжилтэд хяналт тавих
  • Компанийн гэрээ, журам, үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянах, сайжруулах
  • Эрсдэл илрүүлэх, тайлагнах, зөвлөмж гаргах
  • Хууль эрх зүйн эрсдэлийг бууруулах дотоод хяналт, сургалт хийх
  • Хяналт шалгалтад хамтран ажиллах

Тавигдах шаардлага:

  • Хууль эрх зүйн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ  3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Компанийн дотоод хяналт, хууль эрх зүйн эрсдэлийн менежментийн талаар мэдлэгтэй
  • Баримт бичиг боловсруулах, тайлагнах өндөр чадвартай
  • Шударга, зарчимч, хараат бус ажиллах чадвартай
  • Ес зүй болон харилцааны өндөр ур чадвартай, эерэг хандлагатай байх

Бүртгэл:

2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар хүлээн авна.

Анкет татах

Share this story!