
АЖЛЫН БАЙР- АХЛАХ ЭДИЙН ЗАСАГЧ
- Posted on
- admin
Багануур Хувьцаат Компанийн Бизнес төлөвлөлт, эрсдэлийн удирдлагын хэлтэст ахлах эдийн засагч ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.
Ажлын тодорхойлолт: Компанийн эдийн засаг санхүүгийн харилцааг зохицуулах, Компанийн төлөвлөгөө нэгтгэх, тайлагнах, бизнесийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх судалгаа хийх, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах
Тавигдах шаардлага:
- Мэргэжил: Эдийн засагч, Санхүү, Бизнесийн удирдлага, менежмент
- Мэргэшил: бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Туршлага: 2-с дээш жил эдийн засагчаар ажилласан байх
Мэргэжлийн ур чадвар:
- Эдийн засгийн шинжилгээ дүгнэлт хийх
- Эрсдэлийг шинжлэх, үнэлэх, тодорхойлох
- Хэрэглээний болон санхүүгийн программ ашиглах
- Компанийн бизнес төлөвлөлт, хэрэгжилт
- Хөрөнгийн үнэлгээний нэгдсэн бодлого
- Санхүүгийн тайлан, тодруулга хийх
- Зардлын шинжилгээ
- Санхүүгийн шинжилгээ
- Макро эдийн засгийн талаарх мэдлэг
- Бизнес процессын шинжилгээ
Хувь хүний ур чадвар:
- Удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, ачаалал даах
- Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байх
Бүртгэл:
2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар хүлээн авна.