Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.
Ажлын байрны зорилго
Компанийн мэдээллийн технологийн чиг хандлагад нийцсэн програм хангамж боловсруулах, технологийн дэвшилд тулгуурлан компанийн мэдээллийн технологийг хөгжүүлэх боломжийг судлах, санал гаргах, хэрэгжсэн програм хангамжийн жигд ажиллагааг хангах
Програм зохиогчийн ажил үүргүүд:
- Компанийн мэдээллийн технологийн чиг хандлагад нийцсэн програм хангамж боловсруулах
- Шинээр нэвтрүүлж буй програм хангамжийн туршилт, сорилыг хийж, техникийн онцлогуудыг тодорхойлох
- Тусгай зориулалтын програм хангамжуудын засвар үйлчилгээ хийх
- Тусгай зориулалтын програм хангамжийн чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх
- Шинэ техник технологид суралцан компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх
Тавигдах шаардлага:
- Програм хангамж, Системийн аюулгүй байдал, Мэдээллийн сүлжээ чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Мэдээллийн технологийн салбарт 5 -аас дээш жил ажилласан ажлын туршлагатай, ажлын ачаалал даах чадвартай байх
- MS.net, SQL, Web програмчлалын хэлнүүдийг ашиглан програм хангамж боловсруулах чадвартай байх
- Объект хандалтат програмчлал, програм хангамжийн дизайны загваруудыг эзэмшсэн бол давуу талтай;
- Асуудлыг задлан шинжлэх, дүгнэх, учир шалтгааныг олох шинэ системийг судлах, бие даан суралцах болон тэдгээрийг ашиглах чадвартай
- Шинийг эрэлхийлэгч, логик сэтгэлгээ сайтай, бүтээлч, ажилдаа идэвх санаачилгатай байх
- Багаар ажиллах, цаг баримталдаг, хариуцлагатай, эерэг хандлагатай байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Компьютерын техник хангамж болон хэрэглээний программуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх
- Тухайн ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх
Бүртгэл:
2024.01.09-2024.01.20-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг hr@baganuurmine.mn мэйл хаягаар бүртгэнэ.
Анкет татах
“Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс
Утас:70213739