
АЖЛЫН БАЙР: “Багануур” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын албанд АУДИТОР (САНХҮҮГИЙН АУДИТОР) ажлын байрны сонгон шалгаруулалтад мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.
- Posted on
- admin
АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:
- Дотоод аудитыг олон улсын стандарт, Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм, стандартын дагуу батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх, тайлагнах, зөвлөмж гаргахад оршино.
АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛТ:
- Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, эдийн засгийн зорилтот түвшний биелэлтэд хяналт тавих, аудит хийж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;
- Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлагналын үнэн зөв, иж бүрэн, бодитой байдалд аудит хийж, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;
- Төсөв, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хяналт тавих, үйлдвэрлэлийн төсөвт өртөг зардалд хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;
- Эрсдэлийн удирдлагын бодлогын хэрэгжилтийг хангуулах, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;
- Хувьцаа эзэмшигч, ТУЗ-өөс баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, шалгах, компанийн дүрэм, холбогдох хууль тогтоомж, журам, бодлогын баримт бичигт хянан нийцүүлэлтийн аудит хийх;
- Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
- Төлөөлөн удирдах зөвлөлөөс үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудлыг хариуцан шийдвэрлэх;
- Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, эдийн засгийн зорилтот түвшний биелэлтэд хяналт тавих, аудит хийж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;
- Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлагналын үнэн зөв, иж бүрэн, бодитой байдалд аудит хийж, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;
- Компанийн худалдан авалтын болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтэд хяналт хэрэгжүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлд төлөвлөгөөний биелэлтийн талаар улирал бүр мэдээлэл танилцуулна.
- Компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлын тооцоо судалгааг нягтлан үзэж, үнэлэлт дүгнэлт өгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулга бэлтгэх, тайлбар хүргүүлэх;
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
- Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
- Нэр дэвшигч нь уул уурхайн салбарт ажиллаж байсан, мэргэшсэн нягтлан бодогч, дотоод аудитор /CIA/ эрхтэй, хосолсон мэргэжилтэй байвал давуу тал болно;
- Аудитын чиглэлээр мэргэшүүлэх сургалтуудад хамрагдсан бол давуу тал болно.
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, удирдах ур чадварыг эзэмшсэн байх;
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны холбоогүй байх;
- Компани эсхүл түүний хараат, охин компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);
- Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх;
- Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
- Өөр ажил давхар эрхлэхгүй байх;
- Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх.
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
- Монгол хэл, бичгийн найруулга зүй, архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, туршлагатай байх;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
- Өмнө ажиллаж байсан 2 болон түүнээс дээш байгууллагаас тодорхойлолт авах;
- Нийгмийн даатгалын лавлагаа;
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал.
Бүртгэл:
2024.11.15-ны өдрөөс 2024.12.04-ний өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.
Багануур ХК-ийн Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739