Ажлын байр: Экскаваторын цахилгаанчин
- Posted on
- admin
Багануур Хувьцаат Компанийн Засварын хэсэгт Экскаваторын цахилгаанчин ажлын байрны сонгон шалгаруулалтад дээд мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.
Ажлын тодорхойлолт:
Экскаваторын цахилгааны бүх төрлийн гэмтэл арилгах, үзлэг үйлчилгээ хийх, цахилгаан аппаратууд, цахилгаан хөдөлгүүр генераторуудад нарийн тохиргоо хийх, гэрэлтүүлэг сэргээх, тристор, транзисторууд, хувиргагчуудын найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
Тавигдах шаардлага:
- Мэргэжил: Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Уулын цахилгаан механик, электроникийн инженер
- Мэргэшил: Дээд боловсролтой
- Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан
Мэргэжлийн ур чадвар:
- Уулын ЦТТ-ийн ашиглалтын онол, засвар үйлчлгээний талаарх онолын мэдлэгтэй
- УМТТ-ийн ажиллах зарчим, бүтэц, схемийн мэдлэгтэй
- Гэмтэл тодорхойлох, оношлох, засвар үйлчилгээ, хэмжилт тохируулга хийх
- Эд ангиудын цахилгаан хэлхээний гэмтлийг тодорхойлох
- Бүх төрлийн удирдлагын блок, платуудыг задлаж холбооны инженерүүдийн хамт гэмтэл тогтоох, засварлах
- Схем зураг унших, цахилгаан тоног төхөөрөмжийн схемийг мэддэг, уншиж гэмтэл арилгаж чаддаг байх,
Хувь хүний ур чадвар:
- Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээ
Бүртгэл:
2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет, холбогдох материалыг (PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.
“Багануур” ХК Захиргаа Хүний Нөөцийн Хэлтэс Утас:70213739