Ажлын байр: Төмөр замын инженер
- Posted on
- admin
Багануур Хувьцаат Компанийн Нүүрс бутлан ачих хэсэгт Төмөр замын инженер ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг
- Төмөр замын байгууламжийн зураг төсөл боловсруулах, техникийн тооцоо хийх
- Холбогдох стандарт, техникийн нөхцлийг мөрдөж, аюулгүй ажиллагааг хангах
- Төмөр замын инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийх
- Газар шорооны болон зам барилгын ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
- Төмөр замын чанар, бүтээмжийг шалгаж үнэлэх засвар үйлчилгээ хийх
- Инженер техникийн ажилтнуудтай хамтран ажиллаж, ажлын явцад гарсан асуудлыг шийдвэрлэх
- Төсөв, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
Тавигдах шаардлага
- Мэргэжил: Төмөр замын зам барилга, замын аж ахуй
- Боловсрол: Төмөр замын инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Туршлага: Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан; 8 ба түүнээс дээш ажилтантай баг, бригад удирдаж байсан туршлагатай
- Ур чадвар, мэдлэг:
- Төмөр замын инженерчлэл, зам барилгын технологийн мэдлэгтэй
- Техникийн зураг төсөл, инженерийн програм хангамж (AutoCAD, Civil 3D г.м) ашиглах чадвартай
- Бүтээлч, санаачлагатай, хурдан шийдвэр гаргах чадвартай
- Багийн ажиллагаа, харилцаа холбооны ур чадвартай
- Цагийн менежмент, ажлын ачаалал даах чадвартай
Бүртгэл
- Хугацаа: 2025 оны 10-р сарын 10-аас 10-р сарын 24-ний өдөр хүртэл
- Материал хүлээн авах: hr@baganuurmine.mn имэйл хаягаар анкет болон шаардлагатай баримт бичгийг илгээнэ үү.
“Багануур” ХК Захиргаа Хүний Нөөцийн Хэлтэс Утас:70213739