Ажлын байр: Галт тэрэгний сэлгээний холбогч
- Posted on
- admin
Багануур Хувьцаат Компанийн Нүүрс бутлан ачих хэсэгт Галт тэрэгний сэлгээний холбогч ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Галт тэрэгний сэлгээний ажлыг гүйцэтгэх, вагон холбох, салгах
- Галт тэрэгний хөдөлгөөнийг удирдах, чиглүүлэхэд машинч, найруулагч нарт туслах
- Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөж ажиллах
- Холболтын төхөөрөмж, тоормос болон вагон, зүтгүүрийн холболтын бүрэн бүтэн байдлыг шалгах
- Сэлгээний явцад гарч болзошгүй осол эрсдэлийг урьдчилан сэргийлэх
- Ажлын байрны орчинд сахилга бат, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах
Тавигдах шаардлага
- Боловсрол: Мэргэжлийн сургалт, коллежийн холбогч, найруулагчийн чиглэлээр сургууль төгссөн бол давуу тал болно
- Туршлага: Сэлгээний ажил, төмөр замын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
- Ур чадвар:
- Төмөр замын аюулгүй ажиллагааны дүрэм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэгтэй
- Биеийн эрүүл мэндийн шаардлага хангах, биеийн хүчний ачаалал даах чадвартай
- Багаар ажиллах, сахилга баттай, хариуцлагатай байх
- Шөнийн ээлж болон гадаа орчинд ажиллах боломжтой байх
Бүртгэл
- Хугацаа: 2025 оны 10-р сарын 10-аас 10-р сарын 24-ний өдөр хүртэл
- Материал хүлээн авах: hr@baganuurmine.mn имэйл хаягаар анкет болон шаардлагатай баримт бичгийг илгээнэ үү.
“Багануур” ХК Захиргаа Хүний Нөөцийн Хэлтэс Утас:70213739