АЖЛЫН БАЙРНЫ НЭР: ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ УУЛ УУРХАЙН ДОТООД АУДИТОР 

  “Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна. 

Ажлын байрны зорилго:

Дотоод аудитыг олон улсын стандарт, Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу гүйцэтгэж, Багануур ХК-ийн бизнесийн үйл ажиллаатай холбоотой ТУЗ-ийн шийдвэрлэх асуудалд ТУЗ-ийг үнэн бодит мэдээллээр хангах, санал дүгнэлт гаргахад оршино.

1. Байгууллагын болон үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, эдийн засгийн зорилтот түвшин нь уул уурхайн үйлдвэрлэл, ашиглалттай уялдсан эсэхэд хяналт тавих, аудит хийж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;  

2. Хайгуул, уулын ажил, эрдэс баялагийн үйлдвэрлэлийн тайлагналын үнэн зөв, иж бүрэн, бодитой байдалд аудит хийж, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;  

3. Уурхайн үндсэн процессуудыг оновчлох, өртөг зардал бууруулах чиглэлээр хийсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг үнэлэх;  

4. Уурхайн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдал, цаг ашиглалт, ажлын гүйцэтгэл, засвар үйлчилгээ, техник ашиглалтын стандарт норм, түүний хэрэгжилтийг хянаж үнэлэх;  

5. Эрсдэлийн удирдлагын бодлого болон хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэгжилтийг хангуулах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;   

6. Ажлын байрны тодорхойлолт, нэгжийн удирдлага болон ТУЗ, Аудитын хорооноос үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал.  

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА: 

1. Уул уурхайн олборлолт, уул уурхайн ашиглалт, металлурги, металлын технологи, геологи, маркшейдер инженер, автоматжуулалтын инженер, байгаль орчин, экологи, аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх, дээрх чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно;  

2. Нэр дэвшигч нь уул уурхайн салбарт менежментийн тогтолцоо, аудит, дотоод хяналт, чанарын хяналт, процессийн чиглэлээр ажиллаж байсан, хосолсон мэргэжилтэй, үнэлгээ мониторингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно;  

3. Уул уурхайн эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлага, аудит, уул уурхайн ашиглалт болон тухайн чиглэлээр 7 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;  

4. Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, мэдээлэл боловсруулах, дүн шинжигээ хийх, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, зохион байгуулах зэрэг ур чадварыг эзэмшсэн байх.   

ДЭЭРХ АЖЛЫН БАЙРУУДАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;

2. Компани эсхүл түүний хараат, охин компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);

3. Компани эсхүл түүний хараат, охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч, хамтран ажиллагч, гэрээт гүйцэтгэгч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;

4. Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх;

5. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;

6. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

7. Өөр ижил, мэргэжлийн чиглэлийн ажил давхар эрхлэхгүй байх;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);

3. Өмнө ажиллаж байсан 2 болон түүнээс дээш байгууллагаас тодорхойлолт авах;

4. Нийгмийн даатгалын лавлагаа;

5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

7. Нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал

БҮРТГЭЛ:

2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@erdenesmongol.mn, ganchimeg.l@erdenesmongol.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Эрдэнэс Монгол ХХК-ийн байр (976) 7555 3399, 99063969

Share this story!