Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.
Багануур Хувьцаат Компанид Маркшейдер ажлын байрны сонгон шалгаруулалтад дээд мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.
Ажлын тодорхойлолт: Уулын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу явуулах, уулын ажлын чиг болон хийсэн ажлын хэмжээг тогтоох
Тавигдах шаардлага:
- Мэргэжил: Маркшейдер, Геодезийн инженер, Кадастр инженер
- Мэргэшил: Инженерийн боловсролтой,
- Жич: Тухайн мэргэжлээр суралцаж буй төгсөх курсын оюутан байж болно
Мэргэжлийн ур чадвар:
- Мэргэжлийн программтай харьцаж ажиллах
- Ил уурхайн ашиглалт, аюулгүй ажиллагаа
- Технологийн авто замын төлөвлөлт, ашиглалт, хяналт
- Маркшейдерийн хэмжилт, тооцоо судалгаа хийх
- Хэмжилтийн үр дүнг эцэслэн боловсруулж экскаватор, автосамосвалуудын тухайн сард гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоох
- Хэмжилтийн өгөгдлөөр тооцооны зүсэлт, дэвсгэр зурагт нөхөлт хийх
- Хэмжилтийн багаж, төхөөрөмжийг ажиллуулах, эвдрэл гэмэл тодорхойлох
Хувь хүний ур чадвар:
- Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээ
Бүртгэл:
2024 оны 06 дугаар сарын 10-аас 06 дугаар сарын 17-ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.
Анкет татах
Багануур ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739