
Ажлын байр – Автын засварчин
- Posted on
- admin
Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.
Багануур Хувьцаат Компанийн Үйлчилгээний авто машины хэсэгт Автын засварчин ажлын байрны сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.
Ажлын тодорхойлолт:
Үйлчилгээний машин механизмуудын бүх төрлийн техник үйлчилгээ, урсгал засварын ажилбаруудыг технологийн аргачлалын дагуу чанартай хийж, их болон дунд засварыг төлөвлөлтийн дагуу цаг тухайд нь иж бүрэн гүйцэтгэх.
Тавигдах шаардлага:
- Мэргэжил: Автын засварчин мэргэжилтэй
- Мэргэшил: МСҮТ, Коллежийг 1-с дээш жил суралцаж төгссөн
- Туршлага:Мэргэжлээрээ 1-2 жил ажилласан
Мэргэжлийн ур чадвар:
- Засвар, техникийн онолын мэдлэгтэй
- Засварын багаж, хэрэгслийг ашиглах, схем унших
- Тусгай зориулалтын багаж хэрэгсэл ашиглан тохиргоо үйлчилгээ хийх
- Эд ангийн эвдрэл гэмлийг тодорхойлох, засвар үйлчилгээ хийх
- Засварын ажлыг оновчтой зохион байгуулах санал гаргах
Хувь хүний ур чадвар:
- Хариуцлага хүлээх, Харилцах, Хамтран ажиллах, Хурдан шуурхай, Нягт нямбай, Ажигч, гярхай, Техник сэтгэлгээ
Бүртгэл:
2022 оны 4 дүгээр сарын 20-оос 4 дугаар сарын 25 -ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ. “Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739