U12 насны Улсын аварга шалгаруулах тэмцээнд БАГАНУУР ХК -ийн “Уурхайчин” спорт цогцолборын дэргэдэх өсвөрийн сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид түрүүлж,улсын аварга боллоо.

Харин эрэгтэй баг тамирчид шилдэг наймд шалгарснаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна. 2025 оны U12 насны улсын аварга шалгаруулах тэмцээнийг МСБХ-ны дээд лигийн 4 удаагийн аварга “ХАРЦАГА” клуб, Мини сагсан бөмбөгийн холбоог үүсгэн байгуулагч, Спортын мастер, Дэсээжалбуугийн Уртнасангийн нэрэмжит болгон зохион байгуулжээ. Т.Билгүүнбаатар дасгалжуулагчтай өсвөрийн баг тамирчдадаа халуун баяр хүргэе

Share this story!