БАГАНУУР ХК ХЭМАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 45001:2018 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГ ДАХИН АВАХ ШААРДЛАГЫГ ХАНГАЛАА

Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандартын хэрэгжилтийн хүрээнд Мон Сертф ХХК-ийн аудитын баг 2024 оны 9-р сарын 04-өөс 06-ны өдрүүдэд Багануур ХК-д ажиллалаа.

Багануур ХК нь 2021 онд Франц улсын олон улсын аудитын “Афнор” группээс Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар батламжлагдаж гэрчилгээг авсан.

Түүнээс хойш хоёр жил дараалан магадлан аудит хийлгэж, аудитын дүгнэлтүүд Мон Сертф ХХК болон Афнор группийн баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар дэмжигдэж стандартын баталгаажуулалтын гэрчилгээгээ 2023 онд хадгалан үлдсэн.

Харин энэ жилийн аудит нь стандартын хэрэгжилтийг давтан үнэлэх буюу дахин гэрчилгээжүүлэх аудит юм. Гурван өдөр ажилласан аудитын баг хаалтын хурлаа зохион байгуулж компанийн удирдлагуудад дүгнэлтээ танилцууллаа.

Аудитын дүгнэлтээр Багануур ХК-д “ХЭМАБ менежментийн тогтолцоо” ISO 45001:2018 стандартын шаардлагын дагуу том үл тохирол, жижиг үл тохирол илрээгүй, “0” анхаарах хэсэгтэй гэж дүгнэгдлээ.

Тиймээс аудитын баг “Мон Сертф” ХХК болон Франц улсын “Афнор” группийн баталгаажуулалтын зөвлөлд үр дүнг танилцуулж стандартын баталгаажуулалтын гэрчилгээг дахин шинээр олгох санал хүргүүлэх шаардлагыг хангалаа.

Share this story!