16

Apr

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “НИЙТИЙН ХӨЛ БӨМБӨГ” ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ИЛГЭЭЛТИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Д.ТҮВШИНЖАРГАЛД ГАРДУУЛАВ.

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байгаа. “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөр нь хүүхэд залуучуудын сонирхлыг хамгийн ихээр татдаг дэлхийн №1 спорт болох хөл бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг уг спортоор хичээллэх боломж бололцоогоор хангах, бааз суурийг бэхжүүлэх зорилготой юм.

10

Apr

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Сонирхсон хуулийн этгээд, аж ахуйн нэгжид 2024 оны 04 дугаар сарын 10 “Багануур” ХК-ийн Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна. Ажлын даалгавар 1.Захиалагч байгууллага1.1 “Багануур” ХК2.Санхүүжилтийн эх үүсвэр2.1 Өөрийн үйл ажиллагааны орлого3.Үндэслэл3.1 “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг4.Үнэлгээ хийх байгууллага4.1 Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх чиглэлээр Онцгой

09

Apr

БАГАНУУР ХК-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАГДЛАА

“Багануур” ХК-ийн 2024-2028 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны менежментийн тогтолцоог үйлдвэрлэлийн бүх шатанд үр дүнтэй хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахыг эрмэлзсэн бодлогын баримт бичиг батлагдлаа. Энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд аюулгүй байдлыг эрхэмлэж, зөв хандлага үйлдлээр аюул, осолгүй үйлдвэрлэл

04

Apr

“БАГАНУУР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД:

            “Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт “Багануур” ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын хурлын танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ. Компанийн 2023 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай; Компанийн 2023 оны үйл ажиллагааны талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай; Ногдол

03

Apr

БАГАНУУР ХК-ИЙН УУРХАЙЧИН ХАМТ ОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ҮЗҮҮЛЭЛТ БҮРЭЭР БИЕЛҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

2024 оны нэгдүгээр улиралд нийт 8.2 сая.м3 уулын цулын ажил хийж, 4.9 сая.м3 хөрс хуулж, 1.5 сая.тн нүүрс олборлон борлуулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-106 хувиар биелүүлэн, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудын хэвийн ажиллагааг хангаж байна.

03

Apr

“БАЙГАЛЬ ОРЧИН – ТЭРБУМ МОД – ХОГ ХАЯГДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Багануур ХК-ийн байгаль орчны ажилтнууд байгаль орчны бохирдол, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд, мод тарихын ач тус, модыг хэрхэн арчилж ургуулах талаар сургалт зохион байгуулж, дүүргийн Оюуны эрин цогцолбор сургуулийн 6, 7-р ангийн сурагчдыг хамрууллаа. Сургалтаар эх болсон үзэсгэлэнт дэлхийгээ хойч ирээдүйдээ онгон дагшнаар нь өвлүүлж үлдээхийн тулд бид өнөөдрөөс юу хийх ёстой вэ? Хүмүүс